Бүтээгч
Тун саяхан буюу 2009 онд юм гэнээ. C++ болоод Жава хэлний программист залуу Markus Alexej Persson нь "Mojang Specifications" студийг байгуулсан юм. Амьдралынхаа сүүлийн хэдэн жилүүдэд тоглоомны програмчлалыг ихээхэн сонирхох болсон Швед гаралтай мань эр олон олон гайхалтай тоглоомуудыг бүтээсэн ч гэлээ энэхүү MINECRAFT нь түүний бүтээлүүдийн дотроос сор нь болон гялалзаж, тоглоомын ертөнцийг доргиосон юм. Тархины идэвхжил нь зүүнээсээ баруунруу шилжиж, жирийн уйтгартай програмчны амьдралаас салж харин видео тоглоомын ертөнцийг цогцлоох болсон тэрбээр MINECRAFT тоглоомоо ийм алдартай болно гэж зүүдлээ ч үгүй байх
ямар учиртай тоглоом юм бол?
Энэ тоглоомыг алдартай болоход хүргэж буй хамгийн том шалтгаан нь гэвэл яах аргагүй Multiplayer тоглолт юмаа. Тэгэлгүй яахав бас Singleplayer горим ч байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс gamer-үүд хоорондоо холбогдож, танилцаж нөхөрлөнө гэдэг гайхамшигтай хэрэг биш гэж үү
MINECRAFT
Тоглогч та зах хязгаар нь хаа хүрэх нь үл мэдэгдэх асар уудам 8bit-ийн 3D ертөнцөд мэндлэх ажээ. Хязгааргүй уудам тэнгис далайд орших олон олон арал эх газруудыг дамжин явахдаа та өөрийн гэр болсон онцгой нэгэн газрыг сонгох хэрэгтэй агаад удалгүй шөнө дөл болж хөндий дов толгод тэр чигтээ аймшигт араатнуудаар дүүрэхээс урьтаж аюулгүй сууцыг барьж бэлтгэх хэрэгтэй болно. Ор хоосон эхлэсэн та газар хөрсийг малтаж, харин түүгээрээ хана босгож, хөвчит ой модруу орж мод түүж, тэрхүү модоо зорж бэлтгэн хаалга хана туурга босгож, улам бүр жижиглэн хэрчиж бяцхан саваа мод болгоод, харин түүгээр модон сүх бэлтгэнэ. Бэлтгэсэн модон сүхээрээ газрын хөрсийг малтаж удалгүй гарч ирэх чулуун давхаргаас чулуу олборлож, олборлосон чулуугаараа шат хийж, түрүүний шороон ханаа бат бөх гэгч нь чулуун ханаар солих болно. Удалгүй өнөөх зорж бэлтгэсэн бяцхан саваагаа чулуутай нийлүүлж чулуун сүх хийсэн та энэ удаад нүүрс олборлох боломжтой бөгөөд олборлосон нүүрсээрээ түүдэг асааж, чулуугаар хийсэн зуухандаа гал түлэх боломжтой болно. Газрын гүнрүү малтах тусам төмөр, алт, мөнгө гээд л төрөл бүрийн металиуд болоод янз бүрийн ашигт малтмалууд гарч ирэх агаад тэдгээрээр юуг нь таны дур. Далайн эргээс элс цуглуулж, түүнээ зууханд хийж олборлосон нүүрсээрээ галдаж шил гаргаж авна. Энд тэндгүй бэлчих хониноос ноос, үхэрнээс арьс шир, тахиа шувуунаас өндөг авч харин гахайнаас махыг нь авах болно.
Trailer




No comments:
Post a Comment